“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2023” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Admin | 2023-05-01


   Уламжлал болгон зохион байгуулагддаг “ГАЗРЫН ХАРИЛЦАА-2023” эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж өнгөрлөө. Тус хуурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, ХААИС, Газарзүй-геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв, Монголын газар зохион байгуулалтын холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хурлыг нээж ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар "2017 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү хурал салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрдэмтэн судлаачид харилцан хамтран ажиллах, мэдлэг туршлага солилцох өргөн боломж олгодог" хэмээн онцлов.  

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2023” эрдэм шинжилгээний бага хурлаар монгол орны газрын нэгдсэн цахим бодлого, нийслэлийн газрын харилцааны өнөөгийн байдал,  газрын эрх зүйн шинэчлэл, тулгамдаж буй асуудал, газар төлөвлөлт, геодези зурагзүй шинэчлэл, инженер геологийн судалгаа, газрын хууль эрхзүй, газрын кадастр, газрын мэдээллийн систем, зайнаас тандан судлал, байгалийн нөөц баялгийн ашиглалт, тусгай хамгаалалттай газрын менежмент, бэлчээрийн даац, тариалангийн газрын үнэлгээний асуудлыг шийдвэрлэх, газрын маргааны эрх зүйн зохицуулалтын асуудал зэрэг өргөн хүрээнд хэлэлцэж, сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм.

Ингэхдээ илтгэлийг газрын харилцааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа эрхлэн явуулдаг болон боловсон хүчин бэлтгэдэг ХААИС-ийн Агроэкологийн сургууль, ХААИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар сургууль, МУИС, Их засаг их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн сургууль, Буриадын ХАА-н академи, ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Улмаар хурлаас гарсан үр дүнг хэлэлцэж өнгөрсөн жилийн зөвлөмжийг шинэчлэхээр боллоо. Түүнчлэн хурлын үеэр салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан төлөөллүүдийг шагналаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)