Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.
Энэ жилээс эхлэн төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн.
Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
- Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
- Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
- Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
- Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
- Наркологийн эмнэлэг- 70173985
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
- Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
- Амбулатори-70150056, 70150058
- Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
- Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 29 минутын өмнө
Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж...
tentsver.mn | 53 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14