Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай хоёр боксчин рингэнд гарч тулалдсан. Харамсалтай нь манай тамирчид ялагдал хүлээв. 60 кг-д тулалдаж байгаа Т.Энхтөр Доминиканы Делакруз Баез Алексист 5:0, 71 кг-д нударга зөрүүлсэн О.Бямба-Эрдэнэ Францын Траоре Маканд 4:1 харьцаатай тус тус хожигдлоо.
Өнөөдөр манай боксчдоос 48 кг-д Г.Ган-Эрдэнэ, 63.5 кг-д Б.Чинзориг нар тоглоно. Г.Ган-Эрдэнэ Мароккогийн Ессади Хамзатай, Б.Чинзориг Камеруны боксчин Омар Мухаммедтэй тус тус нударга зөрүүлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14