Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай хоёр боксчин рингэнд гарч тулалдав. 63.5 кг-д оролцож байгаа ОУХМ, армийн дэлхийн аварга, Азийн аварга Б.Чинзориг хоёр дахь тулаанаа хий ялалт байгууллаа. Тэрбээр Камеруны боксчныг 5:0-ийн харьцаагаар илүүрхэн буулгаж авсан юм. Мөн өчигдөр 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Ташкентийн рингэнд эхний тулаандаа Мароккогийн Ессади Хамзатай нударга зөрүүлж 1:4-ийн харьцаагаар ялагдсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14