ГССҮТ-д 8 настай, эрэгтэй хүүхэд шүдний сойзоороо хацрын булчин хэсгээ цоолсон байдалтай иржээ

Admin | 2023-05-05


ГССҮТ-д 8 настай, эрэгтэй хүүхэд шүдний сойзоороо хацрын булчин хэсгээ цоолсон байдалтай ирсэн байна.

Тодруулбал, 8 настай, эрэгтэй хүүхэд рой унтах гэд шүдээ угааж байх үедээ ахтайгаа хөөцөлдөж тоглож байгаад мөргөлдсөн байна. Тэр үед сойз нь цохигдож толгой хэсэг нь хацрын булчинг нэвт цоолж арьсны доор хүртэл явсан байв. ГССҮТ-д очиж ХМА-тай авахуулах гэж оролдсон боловч сойзны үснүүд нь булчинтай зууралдсан, нэмж зүслэг хийж шархыг томруулсан ч булчин нилээд чангарсан байсан учраас гаргах боломжгүй бсн бн. Ингээд ЭХЭМҮТ-д ерөнхий унтуулгатай хагалгаанд орж авахуулжээ.

Мөн үүнтэй төстэй тохиолдлоор ам, тагнай, хүүхэн хэл зэргээ халбага, савх, бал, харандаа, сэрээгээр хатгасан, цоолсон тохиолдлууд ч их гардаг байна. 

Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, хооллох, хичээл хийх үеүдэд нь босож гүйж харайлгахгүй суулгаж сургах, шүдээ угаах үедээ ч мөн томоотой зөв зогсож байгаад угааж байх зэргийг сануулж хэлэх хэрэгтэйг анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)