Улсын харцага Н.Золбоо түрүүллээ

Admin | 2023-05-29


Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, "Оюут Групп" үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит  бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Пирамид орд" ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Долоод улсын гарди М.Бадарч, улсын заан Д.Анар, улсын начин Э.Батмагнай нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм. Мөн жил бүрийн улсын баяр наадмаар Хамгийн залуу начнаар тодорч хурдан удмын даага хөтөлсөн бөхчүүдэд Монголын залуучуудын холбооноос хүндэтгэл үзүүллээ.

Ирэх долоо хоногийн бямба, ням гарагт буюу зургадугаар сарын 3, 4-нд Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн 4 барилдаан болж, Алтан цомын эзэн тодорно.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)