Өнөөдөр болох үйл явдлууд
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
НҮБ-ын байранд
09:00 цагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан байгууллагууд, мод үржүүлгийн ААН-үүд зэрэг 100 гаруй хүний уулзалт болж байна.
МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд
09:00-13:00 цагт Улсын хэмжээнд орон гэргүй байгаа 1,000 гаруй иргэний нөхцөл байдал талаар салбарынхан хэлэлцэнэ.
Стандарт, хэмжил зүйн газарт
11:00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Төрийн захиалгаар "Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал" барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх болсон асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж, мэдээлэл хийнэ.
НЗДТГ-ын үүдэнд
12:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ төлөөлөгч Б.Жагар Ундны цэвэр усны шугамыг солихтой холбоотой асуудлаар хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлнэ.
МСНЭ-ийн байранд
12:00 цагт "Эрт илрүүлэг-Үзлэг оношилгоо" уралдаанд шагналт байр эзэлсэн шилдгүүдэд шагнал гардуулна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14