Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох нэр дэвшигчдийг танилцууллаа

Admin | 2023-11-16


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Тодруулбал хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан. Эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг танилцуулжээ. 
 

Мөн Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний 2-3 нь эмэгтэй гишүүн байсан уламжлалтай, одоо Ш.Солонго гишүүн ганц эмэгтэй нь байгаа учраас жендерийн тэгш байдлыг хангах үүднээс нэр дэвшигчийг санал болгож байгааг дурдсан.

Нэр дэвшигч Э.Энхтуяаг гишүүнээр томилохыг дэмжих эсэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь дэмжжээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралд танилцуулахаар тогтсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

  • Улсын дээд шүүхээс 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан О.Мөнхсайханыг, 
  • УИХ-аас МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүргэсэн Л.Өлзийсайханыг тус тус танилцуулжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)