Бурхан багшийн их дүйчин өдөр 23-нд тохиож, бүх нийтээр амарна

Admin | 2024-05-09


Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна. Тодруулбал, "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ өдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

Харин УИХ 2019 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах болсон юм.  Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг сануулж байсан билээ.

Их дүйчэн өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  • Бурхан багш эхийн хэвлийд оршсо
  • Номын хутгийг олсон
  • Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчэн хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)