Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Екатеринбург хотоос “Коляда-театр”-ийн уран бүтээлчид манайд хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийг Оросын нэрт жүжгийн зохиолч, найруулагч Николай Владимирович Коляда тэргүүлсэн бөгөөд тэрээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, найруулагчдад зориулан мастер-класс сургалт явуулжээ. Н.В. Колядагийн “Манекен”, “Чавх” (Рогатка) зэрэг хэд хэдэн жүжиг Улсын эрдмийн драмын театрын тайзнаа тавигдаж үзэгчдийн хүртээл болсон. Н.В.Коляда нь 150-иад жүжгийн зохиол бичсэн бөгөөд түүний бүтээлийг дэлхийн бараг бүх томоохон театруудад тоглогдсон.
Оросын цөөхөн хувийн театруудын нэг “Коляда-театр”-ын үндэслэн байгуулагч нь Н.В.Коляда бөгөөд тэрээр Екатеринбургийн улсын театрын дээд сургуульд багшилдаг.
Дашрамд дурдахад “Коляда-театр”-ийн хамт олныг “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар Монголд урьж авчирсан байна.. Ингээд Оросын нэрт жүжгийн зохиолч Н.В.Колядагаас зарим зүйлийг тодруулсныг сонирхуулья.
-Николай Владимирович, та өмнө нь Монголд ирж байсан уу?
-Би анх удаагаа Монголд ирж байна. Театрын уран бүтээлчийн хувьд маань намайг Монголд хэн ч мэдэхгүй, танихгүй байх гэж бодож байлаа. Үнэндээ Монголын талаарх миний мэдлэг тун маруухан. Тиймээс наашаа ирэхээсээ өмнө интернетэд орж жаахан уншиж судалсан. Гэтэл Монголд намайг маш сайн мэддэг юм байна. Түүгээр ч зогсохгүй миний бичсэн ”Рогатка” жүжгийг танай Улсын драмын эрдмийн театрын тайзнаа бараг 10 жил тоглосон байна. Мөн “Манекен” жүжиг мөн л тус театрын тайзнаа тавигдаж олны хүртээл болгоод зогсохгүй тус театрын жүжигчид миний зохиолыг уншсан байсан. Би өчигдөр танай Улсын драмын эрдмийн театрын жүжигчидтэй уулзсан. Бүгд л миний зохиолыг мэддэг юм байна. Би маш их гайхсан. Миний зарим жүжиг монгол хэлнээ орчуулагдсан юм билээ. Танай жүжигчид зарим нь оросоор, зарим нь орчуулгыг нь, бүр англи хэл дээр хүртэл уншсан байсан. Үүнийг сонсоход надад маш сайхан санагдсан бөгөөд биднийг маш дотноор хүлээн авсанд баяртай байна.
Бид монголын залуучуудыг Екатеринбургийн улсын театрын дээд сургуульд жүжигчин, найруулагч зэрэг мэргэжлээр сурахыг урихаар ирсэн. Монголын залуучууд Хятад,Өмнөд Солонгос, Их Британи зэрэг улсууд суралцах хүсэлтэй байдаг. Эсвэл Москва хотод Улсын театр урлагийн дээд сургууль (ГИТИС), Кино, телевизийн дээд сургууль (ГИТР), Улсын тайзны урлагийн дээд сургууль (РГИСИ) зэрэг суралцаххүсэлтэй. Дашрамд дурдахад тус дээд сургууль нь Кемрово хотод салбартай болсон. Харин манай Уралын театрын дээд сургууль нь Орост хамгийн сайнд тооцогддог. Дэлхийд нэр гарсан Оросын орчин үеийнжүжгийн зохиолчдоос маш олон нь манай сургуулийн төгссөн бөгөөд миний шавь нар Олег Богаев, Василий Фигерев гээд олон уран бүтээлчдийг нэрлэж болно. Жишээ нь Ярослава Пулиновичийн жүжгийг Бродвей театрт тоглогдсон.
Их Британи, АНУ, баруун Европ гээд дэлхийд алдартай олон театрын сургуулиудад би очиж үзсэн, сайн мэднэ. Бүгдээрээ Станиславский болон Михаил Чеховын систем дээр суурилсан буюу тэдний бий болгосон зарчмаар явдаг. Тиймээс ОХУ-д тэр дундаа Екатеринбургийн улсын театрын дээд сургуульд суралцаарай гэж урьмаар байна.
–Таны “Коляда-театр”-ийн тухай тодруулах гэсэн юм. Орост тун амжилттай яваа хэдхэн хувийн театруудын гэж сонслоо?
–23 жилийн туршид амжилттай үйл ажиллагаа явуулж буй хувийн маш цөөхөн театруудын нэг нь манай “Коляда-театр”. Манай театр 40 гаруй жүжигчинтэй, 40 үйлчилгээний ажилчинтай, нийтдээ 80 хүн ажилладагтом театр, улсаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй. Одоогоос гурван жилийн өмнө шүүмжлэгчдийн бус үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар манай театрыг ОХУ-ын бүсийн шилдэг театраар тодруулсан. Үүнийг сонсоод би маш их баярласан.
Манай баг буюу жүжигчид маш чадварлаг учраас энэ олон жилийн туршид театр маань амжилттай ажиллаж байна.
-Таны ямар бүтээлийг гадаадын театруудын тайзнаа хамгийн их тоглодог вэ?
-Би бараг 150 жүжгийн зохиол бичсэн. “Мурлин Мурло”,“Уйди-уйди” (Яв-яв), “Рогатка” (Чавх), Сказка о метрввой царевне” (Үхсэн хааны тухай үлгэр)6
–Та манай жүжигчид, найруулагчид зориуланч мастер-класс сургалт явуулах гэж байгаа. Энэ сургалтын онцлогын талаар?
-Мастер-класс сургалтын нэр “Бедный театр” буюу “Хөөрхий театр”. Энэ нь хэрхэн театр байгуулах Монголд театр байгуулах хүсэлтэй залуу жүжигчид маш их байдаг гэдгийг би мэднэ. Би 23 жил энэ замаар явж байгаа тул хэрхэн, яаж хийхийг мэднэ. Жүжгээ яаж тоглох, яаж үзэгчдийг цуглуулах, сурталчилгаагаа яаж хийх, сайн жүжигчдийг хэрхэн татахаас эхлүүлээд. Манай театрт гэхэд нягтлан бодогч байдаггүй. Би өөрөө нягтлан бодогчоо хийдэг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд маш их зүйл болж өнгөрсөн. Тиймээс энэ удаад менежментийн талаар ярина. Харин дараагийн удаа ирэхдээ найруулагчийн хувьд хэрхэн ажиллах зарчмын талаар ярьж өгнө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13