Халхын голын ялалтын ойд

Admin | 2024-07-31


   Халх голын дайн дууссанаас хойш 85 жил өнгөрлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл монголын болон гадаадын түүхч, улс төр судлаачид энэ дайны шалтгаан болон уршгийн талаар ярьж бичсээр. Монгол, Оросын  түүхэнд  бичсэнээр  1939 онд нэлээд өргөн хүрээг хамарсан дайн болсон. Бүр социализмын үеэс манай болон зөвлөлтийн судлаачид  фашист Германы холбоотон болох Япон нь Монгол руу довтолсон хэмээн бичсээр ирсэн. Тэр үед Монголыг эзлэх нь Зөвлөлт Холбоот Улсын зүүн нутгаас довтлох  нөхцөлийг бүрдүүлэх ёстой байжээ.

Гэвч  өнөөгийн ялангуяа  Японы болон барууны түүхчид 1939 оны үйл явдлыг Манжго болон Бүгд Найрамдах Монгол Улсын хил дээр болсон баахан хэмжээний зэвсэгт мөргөлдөөн  хэмээн үзэж  “Номонханы мөргөлдөөн”  гэдэг . Түүгээр ч зогсохгүй  ЗХУ-ыг эзлэн түрэмгийлэгч хэмээн буруутгаж,  Монголын газар нутагт халдсан хэмээн үздэг. Баруунд Оросын эсрэг хандлага газар аваад  буй өнөө үед ийм байр суурь нь Оросын нэр хүндийг улам бүр унагах зорилгыг агуулсан нь гарцаагүй.  Гэхдээ Халх голоор “мэргэшсэн” гэгдэх зарим түүхч, судлаачид зөвлөлтийн  буюу Оросын эсрэг үзлийг дэмжиж, дэвэргэх нь хэнд хэрэгтэй юм бол? Хамгийн харамсалтай нь энэ нь Монголын эсрэг .

Энэ бүхнийг  тайлбарлахдаа нөгөө л улиг болсон юмаа хэлдэг. Тодруулж хэлвээс манай их, дээд сургууль, эрдэмтэн  болон  улс төрийн тавцангаас буусан улстөрчид гээд бүгдээрээ  гаднаас тэтгэмж авч, тэднээс санхүүждэг гэдэг яриа бий.  Тэднээс санхүүжсэний хариуд түүхийг, тэр дундаа өөрийн улс орныхоо түүхийг гуйвуулах  эх орныхоо эсрэг байгаа хэрэг.  

1930-аад оноос  ЗХУ нь  Монголын талаар маш тодорхой бодлого баримтлах болсон  гэдгийг бүгд сайн мэднэ. Тэр  үед  Хятад  Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан.  ЗХУ энэ асуудлаар өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлээд зогсохгүй, тууштай хамгаалсан.  БНМАУ байгуулагдснаас хойш бараг арваад жил өнгөрчихөөд байхад ЗХУ л манай тусгаар тогтнолыг тууштай дэмжсээр байсан. Хамгийн сонирхолтой  нь  судлаач нэртэй зарим  хүмүүс  ЗХУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд оруулсан түүхэн хувь нэмрийг үгүйсгэдэг.

Түүгээр ч зогсохгүй 1939 оны үйл явдлын талаар “Зөвлөлийнхөн цэргийн хэмээн нэрлэсэн  тусламжаа ирүүлээгүй бол монголчууд өөрсдөө хэлэлцээр хийгээд асуудлыг тайван замаар шийдчих байсан. Тэгээд ч монголчууд  тусламж хүсэн гуйсан юм байхгүй” гэдэг.

Үлгэрт итгэх хэрэггүй. Арлын Японы эрх баригчид Ази тив дэх ноёрхолынхоо хүрээг улам тэлж Монголд “эзэн” суухыг ихэд хүсч байсан. Тэр үед байгалийн баялаг нь Японы эдийн засагт маш чухал  үүрэг гүйцэтгэж байсан.  Байгалийн баялаг  нь Японы  эдийн засгийн гол хүчин зүйл,  эдийн засаг нь гадаад бодлогыг тодорхойлох гол зүйл болж байлаа. Гэтэл Японд байгалийн баялаг гэж бараг байхгүй.  Манай  хаяанд Манжго хэмээх улс бий болсон нь ч үүнтэй холбоотой. Ер нь Японы талд   яриа хэлэлцээ хийж, тохиролцох  хэн нэгэн хэрэгтэй болсон.

Япон  Хятадын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж ард иргэдийг нь  хэдэн мянгаар  устахыг зорилгоо болгосон үе. Дараа нь Монголд хомроглон хядах ажиллагаа явуулна хэмээн төлөвлөсөн. Японы хувьд  Монголыг эзлэх нь Хятадын эсрэг дайнд чухал байсан. Тухайн үед Японы гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Мацуока  “Бид хойд зүг рүү хөдөлж Эрхүү хүрэх ёстой.  Эрхүү хүрэх замын ядахдаа талд  нь хүрвэл Чан Кашид нөлөөлж энхтайван тогтоож чадна” хэмээн хэлж байжээ.

Хасан нуурын эрэгт болсон тулаанд ялагдал хүлээж, Хятадын эсрэг дайнд бууж өгсөнөөс   Японы Эзэн хааны армийн нэр хүнд шалдлаа буусан. Японы зарим генералууд армийнхаа нэр хүндийг  сэргээх хүслээр дүүрэн байсан гэдэг. Үнэн хэрэгтээ Японд Монголын эсрэг дайн хийх  амаргүй байсан бөгөөд  Хасан нуурын эрэгт бут цохигдсоноо хүлээхэд бүр ч хэцүү байсан.

ЗХУ-д заналхийлж Хятадад туслуулахгүй байх нь япончуудын хувьд маш чухал байв. Ядахдаа Зөвлөлтийн хүчийг  сулруулах тэдний хувьд  хэрэгтэй байлаа. Японы “албан ёсны” түүхэнд  “Ялах итгэлгүй болсон Японы армийхан хямралд автаж Хятад төдийгүй ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулна  хэмээн тэсэн ядан хүлээж байлаа””.

Гэвч замд нь Монгол байсан бөг Квантуны арми Монгол руу дайрахдаа бараг тоглоом шиг санаж цөөхөн хэдэн хүнийг нь хороосон байдаг.  Халх голын дайны шүүмжлэгчдэд хандан юмыг бодитоор авч үзээрэй гэж хэлмээр байна. Дөнгөж шинээр байгуулагдсан БНМАУ нь  тусгаар тогтнолоо алдах аюул тулгарсан байсан үе.  Тиймээс 1936 оны 3-р сарын 12-нд  байгуулсан гэрээний дагуу 1937 онд зөвлөлтийн цэрэг Монголд очсон бөгөөд эзлэн түрэмгийлэл яавч биш. Энэ нь харин ч хоёр улсын Засгийн газрын  алсын хараатай бодлого байсан.  Тиймээс ч манай  түүхчид  МОнгол нь Зөвлөлтийн “гар хөл” бус  жинхэнэ тусгаар улс гэдгийг гэрчлэх  явдал. Үүнд Халх голын дайн ч хамаарна.

Халх голын ялалтын ойгоор  Монголыг хамгаалж амт биеэ зориулсан  манай болон зөвлөлтийн дурсгалыг хүндэтгэх ёстой.  Учир нь энэ үйл явдал Монголын хэдэн арван жилийн туршид тайван  хөгжлийн тодорхойлсон юм. Халх голд болсон энэхүү үйл явдал нь бидний бахархал болох ёстой.

Тэртээх 1939 онд чухам юу болсоныг ойлгуулах амаргүй болсон энэ  үед  ялангуяа манай болон оросын залу үеийнхэнд ойлгуулах нь чухал.  Эс тэгвээс  зарим түүхч, судлаачдын “ачаар” түүхийг гуйвуулах төдийгүй Монголын эсрэг болгочихно.

 

Д.Цэрэнсамбуу

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)