Иргэдийн 5 хувь нь IV тунд хамрагджээ

Admin | 2022-01-29


Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.29/суурин 152, түр хоёр цэгт 154 багийн 728 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 60, III тунд 622, IV тунд 701, нийт 1410 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт таван хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.535 (77.1 хувь), 16-17 насны 27.039 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)