Сар шинийн баяраар нийслэлд дархлаажуулалтын 12 цэг ажиллана

Admin | 2022-01-31


Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 1-3-нд дархлаажуулалтын суурин 12 цэг ажиллахаар болжээ.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 31,
  • II тунд 46,
  • III тунд 400,
  • IV тунд 396 буюу нийт 873 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,554 (77.1 хувь), 16-17 насны 27,043 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)