Ё.БААТАРБИЛЭГ: Би "НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй найз.Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авахад нь туслаагүй

Admin | 2022-04-25


 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хоёр үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж. Тодруулбал, Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас "НВЦ" ХХК-д зээл олгоход нөлөөлж, тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 сая төгрөгийн авлига авсан асуудал яригдаж буй. Тэгвэл энэ талаар Ё.Баатарбилэг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Би одоогоор УИХ-ын даргатай уулзаагүй байна. Тиймээс надад одоогоор ямар бичиг ирсэн тухай мэдээлэлгүй байна. Ерөнхийдөө бол Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэж ойлгосон. АТГ-т очиж тогтоолтой нь танилцсан, тодорхой хүрээнд эхний ээлжийн мэдүүлгээ хүргүүлсэн байгаа. Намайг яллагдагчаар татсаныг мэдээгүй байсан. Мэдүүлгээ одоогоор бичгээр өгсөн байгаа. Намайг шалгаж байх хугацаанд нь саад учруулсан болон бултаж зугтаад байгаа зүйл байхгүй. Мөн хахуул авч зээл гаргасан гэдэг асуудал дээр хууль хяналтын байгууллага шалгаад явж байна. Мөрдөн байцаалтын үед явж байгаа учраас би энэ талаар хамаагүй ярьж болохгүй юм билээ. "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан. Би найзын хувиар нөлөөлж тусалсан зүйл огт байхгүй. Намайг жолоочоороо дамжуулж мөнгө авсан гэх яриа гараад байна. Энэ асуудал хууль хяналтын байгууллагын шалгалтын нарийн горимд явж байгаа учраас миний зүгээс тайлбар өгч болохгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)