Д.Цогтбаатар: Төрийн хэмнэлтийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна

Admin | 2022-04-26


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ хуулийг боловсруулахдаа ямар орны жишээг харсан бэ. Ийм хуулийг би энэ яваа насандаа үзээгүй. Хүний жам ёсны авирыг хуульчилдаггүй юм. Ямар ч хүн амьдарлаа сайжруулахын тулд хэмнэдэг. Гэтэл та хэмнэ гээд хууль гаргах гээд байна. Энэ хууль байгаагүй үед та нэр хэмнэдэггүй байсан юм уу. Ямар ч төр тэвчиж болох зардлыг хэмнэхийн төлөө явдаг.

Би энэ хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гэж харж байна. Дараагийн Засгийн газар энэ хуулийг баримтлах уу. Тэд нар чинь өөр төсвийн бодлоготой, улс орныг хөгжүүлэх өөр бодлоготой орж ирнэ. Гэтэл бид өөр Засгийн газартай болохгүй юм шиг хууль оруулж ирж байна. Бид хэмжээ хязгаартай, байрандаа байх ёстой. Ардчилсан үзэл санааг зөрчиж ийм хууль баталж болохгүй" гэв.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Энэ шинэ зүйл биш л дээ. Хэмнэлтийг зарим орон журмаар зохицуулдаг. Жишээ нь, БНХАУ журам гарган чанд мөрддөг. Бид түүнийг нэлээд судалсан. Нөгөө талд тусдаа бие даасан хууль гаргаж байгаа нь Засгийн газрын тогтоол болон хуулиас бусад хэм хэмжээний актууд хэрэгжихгүй байгаатай холбоотой. КОВИД-той холбоотойгоор Засгийн газраас хоёр ч удаа хэмнэлтийн тогтоол гаргасан. Үүнийг хуульд зааж байж хэрэгжихээр байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)