LRT төслийг судлах УИХ-ын ажлын хэсэгт орон нутгаас тав, Улаанбаатар хотоос дөрвөн гишүүн багтжээ

Admin | 2022-04-26


   2022 оны улсын төсвийн тодотголоос хамгийн анхаарал татсан сэдэв нь Улаанбаатар хотод барьж, байгуулах хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл. Тус төслийн зээлийн санхүүжилтэд Засгийн газраар баталгаа гаргуулахаар Сангийн яам оруулж ирсэн юм.

Харин УИХ-ын гишүүдийн байр суурь хуваагдсан. Улаанбаатар хотын тойргоос сонгогдсон гишүүд төслийг дэмжсэн бол Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд эсэргүүцсэн юм. Улмаар даваа гарагийн МАН-ын бүлгийн хуралдаанаар тус төслийг судлах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг 14 хоногийн турш ажиллаж, LRT төслийг дэмжин үргэлжлүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргах юм. Тэгвэл, тус ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрөө ахалж, гишүүдээр нь Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, нар ажиллах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)