П.Батсайханы тогоруу зээрд шүдлэн түрүүллээ

Admin | 2022-07-10


Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд 412 шүдлэн бүртгүүлсэн хэдий ч сэрвээний өндрийн стандартыг хангасан 233 хурдан хүлэг уралдлаа.

Үүнээс:

Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд халзан үрээ

Аман хүзүү: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн уяач Далайгийн Батбаярын хул

Айргийн гурав: Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар үрээ

Айргийн дөрөв: Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хонгор халзан үрээ

Айргийн тав: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдожийн хээр үрээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)