Г.ЗАНДАНШАТАР: Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ

Admin | 2022-12-06


 УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн. 

Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий. Үүнд,

Нэг. Эдийн засгийн реформ

Хоёр. Нийгмийн бодлогын реформ

Гурав. Засаглал улс төрийн реформ

Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм.

Үндсэн хуульд Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь байж үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж заасан байдаг. Нүүрсний хулгай доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)