Н.ЛХАГВАДОРЖ: Ардчилсан нам “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг эхлүүлээд байна

Admin | 2024-02-20


Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар шуурхай мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна. Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)