Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн агааржуулалтын системд засвар хийж байна

Admin | 15 цагийн өмнө


    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2025 оны улсын төсөвт Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн их засварын ажлын санхүүжилтийг тусгасны дагуу 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар агааржуулалтын системд шинэчлэл хийж байна.

Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, зөвлөх А.Бүрэнбаатар, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр нар лабораторийн агааржуулалтын системийн их засварын ажлын явцтай танилцлаа. Их засварын хүрээнд Хими, хор судлалын лаборатори, Ургамлын үр болон хорио цээрийн лаборатори, Цацрагийн хяналтын лабораторийн агааржуулалтын сорох систем, мөн Микробиологийн лабораторийн ариун нөхцөлийг хангах хөргөлтийн системийг бүрэн шинэчилж, сайжруулж байгаа юм. Засварын ажлыг энэ оны  9 дүгээр сард дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)