191 тохиолдол батлагдаж, хоёр хүн эндлээ

Admin | 2021-12-13


Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн 191 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд дотоодын халдвар болон зөөвөрлөгдсөн хэлбэрээр батлагджээ.

  • 121 нь Улаанбаатар хотод,
  • 68 нь орон нутагт
  • 2 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Нас баралтын тухайд 41-80 насны хоёр эмэгтэй хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1965 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 2925 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 5122 нь гэрийн хяналтад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)