Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын нэрсийг өчигдөр (05.15) эцэслэн зарласан байна. Энэ жингийн топ 10-т Ази тивээс хоёр тамирчин багтсаны нэг нь М.Анхцэцэг байжээ. Өнгөрөгч сард болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээний дараа манай тамирчны чансаа 13-т байсан юм. Зөвхөн 10 тамирчинд "Парис 2024" тийз олгогдох ба Хойд Солонгосын тамирчин жингээ тэргүүлж байгаа ч олимпод өрсөлдөхгүй. Ингээд эрхээ авсан зарим орны тамирчид энэ жингийг сонгоогүй учир М.Анхцэцэг 10-р байранд бичигдсэнээр дөрөв дэх олимпын наадамдаа өрсөлдөхөөр болов.
16 насандаа "Nanjin 2024" залуучуудын зуны олимпын наадамд шагналт дөрөвдүгээр байранд орж олимпын гараагаа эхэлж байсан М.Анхцэцэг "Rio 2016"-д наймдугаар байр, "Tokyo 2022"-т мeдальд нэг алхам ойртсон билээ. Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг ийнхүү дөрөв дэх олимпын наадамд оролцохоор эрхээ албан ёсоор баталгаажууллаа.
"Парис 2024" зуны олимпын наадамд оролцох Монголын багийн эрх дахин нэгээр нэмэгдэж, 18-д хүрлээ. Энэ долоо хоногийн багийн төрлөөр анх удаа олимпын эрх авч байсан 3×3 сагсан бөмбөгийн баг тамирчид "Парис"-ын эрхийн сүүлийн тэмцээнд оролцоно. Мөн марафоноор нэмэлт эрх хүлээж байгаа бол боксынхон мөн сүүлийн боломжын төлөө тулалдана.
"Парис"-т уулзацгаая. Олимпын мэдээллийг Onlinetvmn.com -р хүргэнэ.
Ч.БОЛОР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13