Монгол, ОХУ хоёр малчдад үзүүлсэн тусламжын үр дүнгээ дүгнэлээ ОХУ-аас Монгол улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, шилжүүлэх гурван талын баримт бичигт Улаан-Үд хотноо гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичиг дурдсанаар ОХУ-ын буриадын газар тариалан эрхлэгчид Монголын малчдад үр тарианы тэжээл хандивласан юм.
ОХУ-аас Монгол улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, шилжүүлэх гурван талт актад Улаан-Үд хотноо гарын үсэг зурсан. Энэхүү актын дагуу Буриадын газар тариалан эрхлэгчид Монголын малчдад үр тарианы тэжээл хандивласан юм. Үр тариа худалдан авах, тээвэрлэхэд 128 сая рублийн зардалыг Бүгд Найрамдах Буриад улсын төсвөөс гаргасан. Буриадын Засгийн газар, холбооны байгууллагууд уг ажлыг зохион байгуулж, ОХУ-ын Засгийн газар хүмүүнлэгийн ачааг гаалийн хяналтаас хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэхэд тусалжээ . ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов хэлэхдээ: “Оросын хүмүүнлэгийн тусламж нь Буриадын Баргузинский, Бичурский, Заиграевский, Кабанский, Курумканский, Кяхтинский, Мухоршибирский, Тарбагатайскийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт тариалсан 27 фермүүдээс өгсөн үр тариа юм. Түүнээс Мухоршибирийн "Колхоз Искра", "Уула", Григорий Калашниковын фермүүд хамгийн их үр тариа нийлүүлсэн буюу тус бүр мянган тонн үр тариа хандивласан юм. Нийт 8.5 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг 281 автомашинаар тээвэрлэсэн. Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье” гэжээ. Хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын 16 аймаг, нийслэлийн гурван дүүрэг хүлээн авчээ. Онцгой байдлын газрын дэд дарга, бригадын генерал Батмунхийн Ууганбаяр хэлэхдээ: “ОХУ-ын Буриадаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн ачаар Монголын малчид маань малаа гамшгийн аюулд өртөхөөс сэргийлж чадсан. ОХУ, Буриадын Засгийн газарт Монгол Улсын нийт иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" Энэхүү баримт бичгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл явцыг дуусгаж байгаа бөгөөд үүний цаана Буриадын тариаланчдад асар их ажил үлдэж байна. Монголын төлөөлөгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцсон Оросын иргэдийг Монголын хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шагналаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13