БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэд сайд И Ги Иль өнөөдөр буюу 2022.08.31-ний өдрийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр дараах мэдээллийг хийжээ.
Тэрбээр, есдүгээр сарын 3-наас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэдээс корана вируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй" гэж мэдэгдэв.
Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөнө.