
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны 9-р сарын 22-ны өдрийн хурлаар сайжруулсан хатуу түлшний “MNS 5679:2025” стандартыг шинэчлэн батлахыг дэмжсэн юм. Улмаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар дээрх стандартын төслийг баталж, энэ сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэллээ.Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчиллан чангатгаж, олон улсын түвшинд хүргэсэн байна. Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгаж өгчээ.
Тодруулбал:
- Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
- Хүхэр 0,5 хувиас ихгүй
- Дэгдэмхий 12 хувиас ихгүй
- Чийг 6 хувиас ихгүй
- Үнслэг 20 хувиас ихгүй байх юм.
Түүнчлэн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.