Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын зочноор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцлоо

Admin | 9 цагийн өмнө


  Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний уулзалт"-ын зочноор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцлоо.

Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, АМНАТ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний ажиллаж буй Засгийн газрын 100 хоног болж, энэ хугацаанд эдийн засагт гаргасан өөрчлөлт, үр дүнгээ танилцуулсан юм. Салбарын сайд шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байгааг онцлоод уулзалтаа эхлүүлсэн юм. АИ-92 бензиний нөөц дуусаагүй бөгөөд амралтын өдрүүдэд цахим орчинд гарсан мэдээллийг үгүйсгэв. Мөн Засгийн газрын 55-р тогтоолыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг улстөржүүлж байгааг хэлээд, ийм утга бүхий тогтоолыг есөн удаа Засгийн газар өмнө нь гаргаж байсан. Үүний 10 дахь нь Г.Занданшатарын Засгийн газрын гаргасан 55-р тогтоол гэдгийг салбарын сайд дурдлаа. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "55-р тогтоол нь хууль зөрчөөгүй бөгөөд уг тогтоолын үр дүнд өнөөдөр эдийн засаг нэмэх болж, биржийн экспорт болон АМНАТ-ийн орлого нэмэгдсэн, уг  тогтоолын үр дүнд 400 гаруй аж ахуйн нэгж ажлын байраа хадгалсан. Үйл ажиллагаа нь сэргэсэн. Улсаа бодсон шийдэл байсан. Түүнээс бусдад давуу байдал олгоогүй. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, эдийн засаг уналтад орсон байсан. Биржийн арилжаа нийт экспортын 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөл байдалтай, урт хугацааны оффтейк том гэрээнүүдтэй, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан, цалин, тэтгэвэр, эмч багш нарын цалин, төрийн алба хаагч нарын цалин, ахмадын тэтгэвэр, бүтээн байгуулалтад орж ирэх хөрөнгө орж ирэхгүй, гацчихсан эдийн засгийн уналтад орсон байхад бид ажлаа авсан. Засгийн газрын гишүүний хувиар санал, санаачилга гаргаж хоёр тогтоолын төслийг оруулж ирж батлуулсны үр дүнд өнөөдөр бид нэмэх зэрэгтэй эдийн засагтай, төсвөө тодотгосон байгаа" гэв. 

 

mine_ariljaa_2501063

mine_ariljaa_251006

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)