Ахуй галын дуудлага их иржээ

Admin | 15 цагийн өмнө


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 07:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж, 4 метр хашаа хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багийн “Туяагийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “УАЗ Фургон” автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, 4х5 метрийн хэмжээтэй сүүдрэвч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр дахь 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 1 өрөө байрны тагтан дээр хувцас, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Hyundai Trago” загварын ачааны автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшин, “Toyota Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн “Хутагт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар, Асгат сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 10.06-ны өдрийн 22:25 цагт бүрэн унтрааж, Асгат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)