Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаар нойтон цас орсон байна

Admin | 15 цагийн өмнө


Өнгөрсөн хоногт: Булган аймагт 1 мм, Дархан-Уул аймгийн 2 суманд 0.3-1.3 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1-1.4 мм, Завхан аймгийн 5 суманд 1-5 мм, Орхон аймагт 2 мм, Хөвсгөл аймагт 11 мм цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)