Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Омикрон хувилбарын тархацтай холбоотойгоор баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриалжээ. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейесус "Хэн нэгний амьдралыг үгүй хийснээс арга хэмжээнүүдээ цуцалсан нь дээр гээд "шаардлагатай үед хүнд хэцүү шийдвэр гаргаж, арга хэмжээнүүдээ цуцлах эсвэл хойшлуулах хэрэгтэй" гэжээ.
Тэрээр Омикрон хувилбар Дельта хувилбараас хурдан тархаж байна гэв.
Франц, Герман зэрэг хэд хэдэн улс орнууд шинэ хувилбарын тархалтыг зогсоохын тулд ковидын хязгаарлалтаа чангатгаж, аяллын хязгаарлалт тавьсан бол Нидерланд улс Зул сарын баярын үеэр хатуу хөл хорио тогтоогоод байна.
Цагаан ордны тэргүүн, Ерөнхийлөгч Жо Байден "хөл хорио тогтоох" төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ. Гэвч тус улсын халдварт өвчний тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи Зул сарын баяраар вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн дунд ч Омикроны тархалт нэмэгдэж болзошгүй гэж анхааруулж байсан юм.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Төрийн департаментаас иргэдээ Испани, Финланд, Чад, Ливан зэрэг найман улс руу аялахаас зайлсхийхийг зөвлөжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14