Цар тахлын хуулийн хэрэгжих хугацааг зургаан сараар сунгахыг Засгийн газраас дэмжлээ

Admin | 2021-12-21


Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл хэрэгжиж эхлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр “Энэ тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удидлагын тухай хуульд зааснаар  "Боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, орон нутгийн чиг үүрэгт шилжсэн" гэж байгаа. Орон нутагт байдаг энэ байгууллагуудын барилга байгуумжтай чиг үүрэг нь тухайн аймаг, дүүрэг, сумын Засаг даргын чиг үүргийн ажил болж байна. Үүнийг төсвийн хуулиар биш орон нутгийн Засаг захиргааны хуулиар аль жилийн өмнө шийдчихсэн. Үүнийг дагаад энэ хуульд зохицож, цалин, урамшуулал ч шилжсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал албан хаагчдынхаа тоогоор, өмнөх зарчмаараа орон нутгуудад шилжээд, суурь зардал очсон байгаа. Төсөв багасгаад хувийн байгууллага руу шилжүүлсэн зохицуулалт байхгүй" гэв.

Тогтоолын хэсэгт:

-Орлогын чиглэлээр уул уурхайн тбүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,

-Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх,

-Нийгмийн суурь ажиллагааны зардалд хэмнэлт хийх,

-Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн

-Төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх,

-Дамжуулан зээлдэгч нарын санхүүжилтийн өрийг барагдүуулах зэргийг тусгажээ.

Мөн тэрбээр “Ирэх онд 10 их наядын хөтөлбөрийн хүрээн дэх ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг 1 их наяд төгрөгөөр үргэлжлүүлэх шийдвэр гарлаа.

Цар тахлын буюу ковидын хуулийн хэрэгжих хугацааг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэхдээ хэрэгжих хугацааг л сунгаж байгаа болохоос заалтуудыг нь хөндөхгүй. Харин нэг заалт нэмэгдэж байна. Өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагч нарыг шаардлагатай тохиолдолд урсгал зардалд зохицуулалт хийж болно гэж заасан байсан. Одоо заавал УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх заалттайгаар тус хуулийг сунгана.

Харин ипотекийн зээлтэй холбоотой хэсэг нь хэвээр. Өөрөөр хэлбэл зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулж байгаа” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)