БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг санал хэллээ.
“Хамтдаа уншицгаая” төсөл нь номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглүүлэх зорилготой. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны (0-5 насны) хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэж байна.
Бага насны хүүхэддээ өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл хүүхдийн IQ 6 хувиар нэмэгддэг.
Ном уншиж өгөх аргыг ашиглаж, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах үр дүнтэй аргачлал нэвтрүүлэх.
Төсөл нь дараах дөрвөн зорилттой:
- Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх,
- Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын бага насны хүүхэдтэй хамт ном уншихын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх,
- Уншлагын үр дүнтэй арга техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүртээмжтэй байдлыг бий болгох,
- Хүүхэдтэйгээ хамт ном уншихыг дэмжих нь үр дүнтэй гэж үзсэн.