О.БАТБАЯР: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй

Admin | 2022-01-03


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “2021 оны 11 сарын 27-ноос хойш Монгол улсын хилээр нийтдээ 95 олон улсын нислэг орж ирсэн байна. Энэ 95 нислэгээр 9723 зорчигч ирсэн. Тус зорчигчдоос одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд дотор үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар энэ шинжилгээнүүдээр Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Олон улсын энхийг сахиулагчдын нислэг тусдаа байгаа. Нэг удаагийн нислэгээр 244 цэргийн алба хаагч ирсэн. Энэ цэргийн албан хаагчид Багабаянд тусгаарлагдсан. Тухайн цэргийн албан хаагчдаас авсан шинжилгээгээр омикрон хувилбар илрээгүй. Ойрын үед цэргийн алба хаагчдын эхний хэсэг гэртээ харихаар бэлтгэж байна. Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нислэг бол 2021 оны 12 сарын 24-нд Тайландаас ирсэн нислэг байна. Энэ нислэгээр эхний шинжилгээгээр 4, дараагийн шинжилгээгээр 10 хүнд халдвар илэрсэн. Мөн 27-нд ирсэн Туркын нислэгээс 10 хүнд халдвар илэрсэн байна. Эдгээр тохиолдоос мөн Омикрон илрээгүй" гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)