О.БАТБАЯР: Гадаад улс руу зорчсон иргэдээс омикрон илэрсэн гэх мэдээлэл худал

Admin | 2022-01-05


Коронавирусийн шинэ омог болох омикроны халдвар өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд дээрх вирусийг шинжлэн тогтоох ажил судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа. Тэгвэл өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр монгол иргэнээс омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл гарсан. 

Харин УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Гадаад улс руу зорчсон иргэдээс омикрон илэрсэн гэх мэдээлэл худал. Бидэнд ч ийм мэдээлэл ирээгүй. Манай улсад ч бүртгэгдээгүй.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)