С.ЭНХБОЛД: Одоогоор хоёр иргэнээс омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй

Admin | 2022-01-05


Манай улсаас гадаад руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрсэн гэх мэдээллийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

  Тэрбээр "Одоогоор хоёр иргэнээс омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй.  Манай улс омикрон илрүүлэх аппараттай болсон. Энэхүү аппаратаар урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол гарсан. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний ээлжид 16 сорьцыг өгсөн, 100 сорьцыг Япон руу давхар явуулсан байгаа. Эдгээр нь өнгөрсөн гурван сарын сорьц. Бид өмнө нь Япон Улс руу сорьц явуулахад сар болон хоёр сарын дараа хариу ирдэг байсан бол энэхүү аппарат маань тодорхой үйлчлэлтэйгээр гаргадаг. Эхлээд хийсэн сорьцоо уншина, боловсруулна гэх зэргээр 14-21 хоногийн хугацааны дараа хариу нь гарна. Омикрон хувилбар орж ирлээ гээд ард түмэн маань яарч, сандрах хэрэггүй. Энэ бол манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Өнөөдрийн байдлаар 138 улсад тархсан байна. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна" гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)