Монголоос БНСУ руу зорчсон нэг иргэнээс омикрон хувилбар илэрчээ

Admin | 2022-01-05


Монгол Улсаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ руу зорчсон нэг иргэнээс коронавирусийн омикрон хувилбар илэрсэн талаар энэ сарын 3-ны өдөр БНСУ-ын орон нутгийн “News1.kr” мэдээллийн сайт мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр “Өнгөрсөн сарын 15, 25, 28-ны өдрүүдэд Монгол Улс болон АНУ-аас гурван хүн ирсэн. Эдгээрээс өнгөрсөн сарын 31-нд Монгол улсаас ирсэн нэг иргэн, энэ сарын 2 болон 3-ны өдөр АНУ-аас ирсэн хоёр иргэн омикрон вирустэй гэж оношлогдсон. Хорио цээрийн дэглэмийн дагуу тэдэнтэй уулзсан хүмүүс болон онгоцны зэргэлдээ суудалд сууж буй зорчигчдын талаар холбогдох орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэхээр төлөвлөж байна” гэж мэдээлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)