Умард Солонгос улс өнөөдөр өглөө холын тусгалтай шинэ пуужингаа туршсан байна. Холын тусгалтай баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS) болон Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Уг пуужинг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Фумио Кишида нар Токиод өнөөдөр хийхээр төлөвлөсөн уулзалтаас хэдхэн цагийн өмнө хөөргөсөн байна. JCS-ын мэдээлснээр, пуужинг БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотоос холгүй орших баазаас харважээ.
БНАСАУ-ын пуужин хөөргөсөн нь бүс нутгийн энх тайванд заналхийлж буй "өдөөн хатгалга" хэмээн Сөүл үзэж Өмнөд Солонгос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл одоо байгаа төлөвлөгөөний дагуу АНУ-тай хамтарсан сургуулилт хийхийг зэвсэгт хүчинд тушаасан гэж мэдэгдэв.
Хойд Солонгос баллистик пуужин харвасныг Япон бас эрс буруушааж байна. “БНАСАУ-ын хэд хэдэн үйлдэл, тэр дундаа баллистик пуужин харваж байгаа нь манай улс, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнээс гадна, баллистик пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчинө. Япон улсын зүгээс БНАСАУ-ын үйлдлий эрс эсэргүүцэж, буруушаана” гэж Японы Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцолжээ.
Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр Хойд Солонгосын пуужин 1000 орчим километр ниссэн байна. Дээрх зайд нисэхэд 69 минут зарцуулж, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Япон тэнгист ямар ч хор хөнөөл учруулалгүй унажээ. Японы Засгийн газрын тэргүүн Ф.Кишида Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулна гэдгээ мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын пуужингийн туршилт
Хэд өмнө буюу гуравдугаар сарын 12-нд Хойд Солонгос шумбагч онгоцноос задгай тэнгис рүү хоёр стратегийн чиглүүлэгч пуужин харвасан юм. Уг туршилт Өмнөд Солонгос, АНУ хоёрын сүүлийн таван жилийн хамгийн том хамтарсан цэргийн сургуулилт болох “Warrior Schield” эхлэхээс хэдхэн цагийн өмнө болсон. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 19-20-нд БНАСАУ пуужингийн туршилт хийнэ мэдэгдэж байв.
Хойд Солонгос 2022 онд 50 гаруй удаа туршилт хийж урьд өмнөхөөсөө илүү олон пуужин харвасан гэдгийг “Reuters” агентлаг тэмдэглэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын пуужингийн туршилтыг хориглосон аж.
Сөүл хоёр Солонгосын хоорондын хэлэлцээрийг зогсооно гэж сүрдүүлэв
Энэ оны нэгдүгээр сарын 3-нд ерөнхийлөгч Юн Сок Ёл БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанд "Хойд Солонгос манай нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн дахин өдөөн хатгалга хийвэл" хурцадмал байдлыг намжаах 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хоёр Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг түдгэлзүүлэх асуудлыг авч үзэхийг даалгасан. Тэгэхэд Умард Солонгосын нисгэгчгүй онгоц БНСУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнтэй холбоотой Хөх ордны тэргүүн дээрх мэдэгдлээ хийсэн. Үүний өмнө буюу нэгдүгээр сарын 1-нд Пхеньян ойрын тусгалын баллистик пуужингийн ээлжит туршилтаа хийж байв. Мөн өмнөх өдөр нь Японы тэнгис рүү ойрын тусгалтай гурван баллистик пуужин харвасан.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14