Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдээд байгаа. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан статистик мэдээгээр 2022 онд БНХАУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 2023 онд 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм. Энэ онд тус салбарын өрсөлдөөн ширүүсэж, Baidu, Xpeng, Nio зэрэг үйлдвэрлэгчид олон арван шинэ загвар гаргах төлөвтэй байна. Хятад улс цахилгаан машинд ашигладаг батерейн үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлдэг. Хятадын нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй тус салбар цаашид ч хурдацтай хөгжих төлөвтэй байна.


Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар Хятадын цахилгаан тэргүүд олноороо тааралддаг болсон. Бид тун удахгүй Хятад цахилгаан автомашин унадаг болно. Яагаад гэвэл байгальд ээлтэй, хямд зардалтай. Улаанбаатар хотод 100 мянган цахилгаан автомашин ажилаа тараад гэртээ очоод цэнэглэнэ гэвэл манай хэдэн цахилгаан станц хаанаа ч хүрэлцэхгүй нь. Тиймээс манайх цахилгаан станц шинээр байгуулж, эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх зайлшгүй шаардлагатай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









