Эрүүл мэндийн яамнаас N95 амны хаалт зүүхийг зөвлөв

Admin | 2022-01-07


ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөснөөр коронавирусийн халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна. Учир нь энэхүү хоёр маск нь одоогоор хамгийн сайн шүүх, үнийн хувьд хүн ам худалдан авах боломжтой юм. Мэс заслын амны хаалт нь 2.5 микроноос дээш хэмжээтэй бодисын 80 гаруй хувийг шүүх чадвартай. Гурван давхар бүтэцтэй. Гаднах усанд тэсвэртэй, фильтр болон дотор давхарга. 3-4 цагийн хугацаанд хэрэглэнэ. N95 амны хаалт гэдэг нь 0.3 микроноос дээш хэмжээтэй бодисын 95%-ийг шүүх чадвартай амны хаалт юм. N95, N99, N100 гэсэн төрлүүдтэй байдаг. Мөн ижил гадна давхарга, фильтрүүд, дотор давхаргаас бүрдэнэ. Энэхүү амны хаалт нь илүү битүүмжлэлтэй, 7-10 хоног хэрэглэх боломжтой. N95 гэдэг АНУ, FFP1, FFP2 зэрэг нь Европын холбооны стандартаар баталгаажсан тэмдэглэгээ юм. Бусад төрлийн амны хаалтууд нь коронавирусээс сэргийлэх үр дүн багатай. Даавуун амны хаалт нь 2.5-аас дээш микронтой бодисын 20 гаруй хувийг шүүх чадвартай. Питта амны хаалт нь 5-100 микрон хэмжээтэй бодисыг шүүх чадвартай, 99%-ийн үр дүнтэй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)