Сүүлийн хоногт 1040 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр иргэн нас баржээ

Admin | 2022-01-07


Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Манай улсад сүүлийн хоногт 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 995 нь дотоодын халдвар байна. Дотоодод илэрсэн халдварыг задалбал, Улааанбаатарт 697, орон нутгийн 298 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1997 болжээ.  Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 511 нь хүүхэд, 246 нь жирэмсэн эх байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)