Нэн тэргүүнд нийгмийн шударга ёс

Admin | 2023-05-01


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо 

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөрбуюу жил бүрийн 5 дугаар сарын 1-нийг дэлхийн нийт ажиллагсадын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч тэмдэглэдэг юм. Энэ өдөр бол биднийбахархалын өдөр, баяр хөөр, итгэл найдварын өдөр.

Гурван жил үргэлжилсэн Ковид-19 цар тахал, түүнээс улбаалсан инфляци, мөргөлдөөн, түлш, хүнсний хомсдолнүүрлэсэн энэ үед нийгмийн шударга ёсыг нэн тэргүүнд тавих нь юу юунаас илүү чухал байна. Гэсэн хэдий ч улсорнуудын цар тахлын өмнөхөөс ч “илүү сайхныг бүтээх” амлалт хараахан биеллээ олоогүй, дэлхийн бүх ажиллагсадад үр шимээ өгч эхлээгүй байгаа нь харамсалтай.

Дэлхий даяар бодит цалин буурч, ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал урьд урьдынхаас илүү болжээ. 

Бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амсав. Цар тахлын дараах нөхцөл байдал бизнес эрхлэгчдийг улам хүнд байдалд оруулж, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихаас өөр аргагүйд хүрэв. 

Олон хүмүүсийн хувьд Ковид-19 цар тахлыг даван туулахад гаргасан хүчин чармайлт талаар өнгөрч, тэдний хүссэн дэмжлэг биеллээ олсонгүй. Дэмжлэг байхгүй, боломж бас олдохгүй байгаа нь итгэл алдрахад хүргэж байна. 

Ийм байдлаар урагшлах боломжгүй. Бид хувь заяаныхаа эзэн нь байх ёстой. Шинэ, тогтвортой, шударга ертөнцийг бий болгохын тулд өөр замаар явъя. Энэ зам нийгмийн шударга ёсыг эрхэмлэсэн байвал зохино.

Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх нь хүрэх боломжтой зорилго төдийгүй, тогтвортой, ирээдүйг цогцлоох суурь нөхцөл юм. Харин яаж хүрэх вэ? 

Юуны өмнө бидний бодлого, үйл ажиллагаа хүн төвтэйбайж, хувь хүний эрх чөлөө, нэр төрийг дээдэлж, эдийн засгийн аюулгүй байдал, тэгш боломжийг хангах замаархүн бүрийн эдийн засаг, оюун санааны хөгжлийг дэмжих хэрэгтэй. Энэ шинэ зүйл биш. Энэ зарчмыг Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1944 онд ОУХБ-ын олон улсын гишүүн орнууд Филадельфийн тунхаглалд тусган, баталгаажуулсан юм. 

Энэхүү баримт бичиг нь улс орнуудын улс төр, эдийн засгийн тогтолцооны суурь зарчим бөгөөд эдийн засгийн хөгжлийг тодорхой “тоонд” хүргэхийн төлөө бус харин хүний хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглүүлэхёстой гэдгийг онцолжээ. Ингэхийн тулд тэгш бус байдал, ядуурлыг бууруулж, нийгмийн хамгааллын суурь тогтолцоог бий болгоход анхаарна гэсэн үг. Хүн бүр сайхан амьдрах гол арга бол чанартай ажлын байр бөгөөд үүнийг Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилго болгон “Бүх нийтээрээ зохистой хөдөлмөр” эрхлэнэ гэж тодорхойлсон байдаг.

 

Ингэхийн тулд ужиг болсон хуучин тогтолцоогоо өөрчлөх, шинэ техник, технологиор дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, шударга шилжилтийг дэмжин, хүн ам зүйн өөрчлөлт, шилжих хөдөлгөөнийг асуудал гэхээсээ илүү, боломж гэж харан ур чадвар, нийгмийн хамгааллаар дэмжиж, илүү нэгдмэл, аливаа сорилтыг даван туулах чадвар бүхий нийгмийг цогцлоохын төлөө ажиллах хэрэгтэй байна.

Түүнчлэн, нийгэм, эдгийн засгийн тогтолцоогоо дахин нэг харж, бүтцийн өөрчлөлт хийх замаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж, шударга бусын ангал руу унахаас сэргийлье. Хөдөлмөрийн институц, байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гарган, хууль тогтоомж, дүрэм журмаа амьдралд ойртуулж, тогтвортой бизнесийг дэмжин хүн бүрийн хөдөлмөрлөх эрхийг хангах шаардлагатай байна. 

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бидний хамтын хүчин чармайлт чухал. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлэхдээ, Бид хөгжлийн хамтын ажиллагааныхаа хүрээнд бодлогын уялдаа холбоогоо сайжруулж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой гэжээ. 

Тийм учраас бид Нийгмийн шударга ёсны төлөөхдэлхийн эвслийг байгуулж байна. Энэхүү эвсэл нь олон улсын байгууллага, оролцогч талуудыг нэгтгэсэн платформыг хөгжүүлж, дэлхийн хөгжлийн тулгуур баганын нэг болох нийгмийн шударга ёсыг бэхжүүлэн, хүн төвтэй хөгжлийн үзэл санааг үндэсний, бүс нутгийн, мөн дэлхийн хэмжээний бодлого, үйл ажиллагаанд тусгах юм. 

Бид хувь заяагаа өөрсдөө шийднэ. Эдийн засгийн хувьд ч, нийгмийн ч хувьд, бас байгаль орчны хувьд. Бид тогтвортой, шударга нийгмийг цогцлоож, дэлхий дээр энх тайван, шударга ёсыг тогтоож чадна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)