2021 онд Нийслэлийн ИТХ-аас “Хорооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 12/36 тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1,2 дугаар хавсралтын Баянзүрх дүүрэгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах асуудлыг өчигдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцлээ. Уг тогтоолд үндэслэн 2021 онд Баянзүрх дүүргийн ИТХ-аас 17 хороо хувааж, шинээр 15 хороо үүсгэсэн. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Шинээр байгуулагдсан хороодын заагийг тогтоох тухай” 43-р тогтоолд үндэслэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэдийн цахим иргэний үнэмлэх, иргэн ААН байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хаягийг шинэчлэх нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Харин бүртгэл мэдээллийн өөрчлөлт хийгдэх явцад иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хаягийн өөрчлөлт бүрэн хийгдэхгүй байх, иргэдийн хуучин хаягийн мэдээлэл гарч ирэх зэрэг асуудал үүсжээ. Улсын бүртгэлийн мэдээллийн санд хаягийн өөрчлөлтийг хийж 15 хорооны 104 мянган иргэний хаяг шилжих ёстой байсан. Гэвч 84 мянган иргэний бүртгэл хаяг шилжиж, хуваагдсан 17 хорооны хилийн цэсийн өөрчлөлтийг томъёолон оруулаагүйгээс болж 21 мянган иргэний бүртгэл шилжих боломжгүй байдал үүссэн. Иймээс тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар тодотгосон юм.
Нийслэлийн ИТХ-ын 2021 оны 12/36 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтын Баянзүрх дүүрэгт холбогдох хэсгийг өөрчилснөөр НИТХ-ын 2022 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдаж, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэдийн хаягийн мэдээллийг үнэн зөв бүртгэх боломж бүрдэх тул тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.
Товчхон:
- Нийслэлд 2023 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 73 байхаар тогтоолоо.
- “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд баригдсан Налайх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 126 айлын орон сууц, 12 гараашийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн балансад бүртгэхээр болов.
- Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилга, гарааш, төв лабораторын барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлж, ашиглалтыг хариуцуулахаар боллоо.
- Онцгой байдлын ерөнхий газрын Мэргэжлийн сургалтын төвийн барилга шинээр баригдах болсонтой холбогдуулан уг газрын агуулах, авто тавиулангийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 30 минутын өмнө
Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж...
tentsver.mn | 54 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14