“We are the champions” дууны гар бичмэл 250.000 ам.доллар

Admin | 2023-05-04


Зургаан жил хамт амьдарсан, дараа нь дотны найзууд болсон. Тэрбээр Фредди Меркуриг нас бартал нь хамт байсан юм. “Queen” хамтлагийн лидерийн мөнхийн найз бүсгүй Мэри Остин түүний өв хөрөнгийн ихэнх хэсгийг өвлөж авчээ. Домогт дуучин нас барснаас 32 жилийн дараа тэрбээр Меркурийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дуудлагаар худалдахаар болов. “Эдгээр зүйлсийг би аваад үлдэх нь зохисгүй гэдгийг ойлголоо” хэмээн Мэри хэлж байна.

Фредди Меркури хамгийн сүүлд худалдаж авсан урлагийн бүтээл нь франц зураач Жак Тиссогийн зурсан Катлин Ньютоны хөрөг. Меркури энэ хөргийг “Garden Lodge” дахь байрныхаа хойморт залсан байдаг. Энэ уран зураг гэхэд л 500.000 доллараар үнэлэгдэж байна. Нийтдээ алдарт дуучны 1.500 орчим эд зүйлсийг Sotheby’s дуудлага худалдаагаар оруулна.

Алдарт “We are the champions” дууны үг, ноот бичсэн есөн хуудас гар бичмэлийн анхны үнэ 250.000 доллар. “Killer Queen” дууны гар бичмэл, орны дэргэдэх телефон утас, “Tiffany & Co” брэндийн сахлын мөнгөлөг сам, ногоон F үсэг хатгасан амны цаас, Чарльз хаан ширээнд суухдаа хэрэглэх домогт дуураймал титэм, улаан хилэн нөмрөг, “God Save the Queen” дуун дээр өмсдөг синтетик арьсан нөмрөг, дуураймал одон медальтай цэргийн хүрэм, нас барахаасаа хэдхэн сарын өмнө өмсөж бичлэгт орж байсан урт ханцуйтай кимоно тэргүүтэн дуудлагаар зарагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)