“Вьетнам” хүүхдүүд хамаатнуудаа хайж байна

Admin | 2023-05-08


Вьетнамын дайн (1955-1975)

Вьетнамын дайн нь “proxy” буюу төлөөний дайн, хоёр том гүрэн нэг нэгнийхээ газар нутаг дээр бус, гуравдагч улсын газар нутаг дээр хоорондоо байлдсан дайн. Афганистан, Солонгосын дайн энэ ангилалд орно.

-АНУ Вьетнамын Засгийн газрыг дэмжиж ЗХУ улс орны хойд хэсэг болох Вьетконгийг дэмжжээ.

-20 гаруй жил үргэлжилсэн дайн, мөргөлдөөний улмаас 3.5 сая хүн амиа алдсан гэж үздэг.

-1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сайгон бууж өгсөнөөр дайн дуусаж Вьетнамд коммунист Засгийн газар эрх мэдлийг авчээ.

-Вьетнамын дайн нь АНУ-ын зэвсэгт хүчний хамгийн том ялагдлын нэгд тооцогддог.

“Babylift” хөтөлбөрийн хүрээнд 1975 оны дөрөвдүгээр сарын 4-25-нд 3300 хүүхдийг Вьетнамаас гаргаж АНУ, Канад, Франц, Герман зэрэг оронд үрчлүүлжээ. Вьетнам хүүхдүүд, мөн америк аавтай, вьетнам ээжтэй хүүхдүүд байжээ. 1975 онд нийт 30 нислэгээр вьетнам хүүхдүүдийг зөөсөн байна. Өнөөдөр том болсон “вьетнам” хүүхдүүд сошиал сүлжээнд бүлэг үүсгэж Вьетнам дахь хамаатнуудаа хайж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)