Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ)-ны Футзалын 13 хүртэлх насны охидын УАШТ тавдугаар сарын 1-нээс 7-ны өдөр хүртэл Футзалын ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос “Хараацай” клубын охид түрүүлж цомын эзэн боллоо. Нийт 7 өдрийн турш өрсөлдсөн тоглогчдоос шилдгүүдийг шалгаруулахад хаалгачаар өөрийн хаалгандаа хамгийн бага гоол алдсан “Шинэ Яармаг” клубийн М.Мичидмаа, тоглогчоор “Шинэ Яармаг” клубийн Ү.Бүжин тодорсон бол тэмцээний турш эсрэг багийнхаа хаалганд 7 гоол оруулсан “Хараацай” клубийн Ө.Алтжин мэргэн буучаар тус тус тодорлоо.
Тэмцээний хоёрдугаар байрт Г.Мөнгөнсүх дасгалжуулагчтай “Шинэ Яармаг” клуб шалгарч мөнгөн медаль хүртсэн бол, А.Хулан дасгалжуулагчтай “Туулын Том Тулнууд” баг хүрэл медалийн эзэн болов. Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клуб дөрөвдүгээр байрт орлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14