Катарын Доха хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын тамирчид татамид гарч өрсөлдлөө. Монголын багаас дөрвөн бөх дэвжээнд гарснаас Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Важа Маргелашвилиг нэмэлт цагт даралтаар яллаа. Ийнхүү манай бөх ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Ё.Басхүү эхний тойрогт 2021 оны залуучуудын дэлхийн аварга Абрек Нагучевыг, дараа нь 16-д Европ тивийн аварга Румыны 23 настай Лусиан Борс Думитрескуг, шөвгийн наймд Европ тивийн аваргын хошой хүрэл медальт Италийн Элиос Манциг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь хагас шигшээд дэлхийн хоёр удаагийн аварга Японы Жоширо Марүямад нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14