Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдах гэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг журмын тухай хуулиар тусгайлан тогтоосны дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслөөр иргэдээс санал авах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш сайд нар орон нутгийн иргэдтэй уулзаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулж санал авах учраас маргааш товлогдсон Засгийн газрын хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14