Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин түрүүллээ. Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөснөөр алтан медалийн эзэн боллоо. Г.Ануужин 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байжээ.
Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэзул (49 кг), Э.Энхтамир (59 кг), Б.Хонгорзул (59 кг), Г.Ануужин (64 кг), Г.Энэрэл (71 кг), М.Анхцэцэг (81 кг) нарын тамирчид багтаж байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нар ажиллаж байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14