Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Монголын багаас 54 кг-д өрсөлдөж буй ОУХМ Д.Ганболд Туркийн Энвер Музаффертэй тулалдаж, 3:2 харьцаатай ялагдал хүлээлээ. Өнөөдөр Ташкентийн “Хумо Арена” спорт цогцолборын рингэнд 67 кг-ын жинд Б.Мишээлт Армены Гурген Мадоянтай, 75 кг-д Ж.Отгонжаргал Кубын Эрнандес Мартинестэй, 51 кг-д Х.Энхмандах Испанийн Мартин Молинатай тус тус тоглоно.
Энэ удаагийн ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5.2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслана. Монголын арван боксчин ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц. Даваацэрэн нарын удирдлага дор ДАШТ-д оролцож байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14