Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус музейн захирал Д.Отгонсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Соёлын яам байгуулагдаж, соёлын салбар руу илүү анхаарч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үзэж, судлаад өнөөдөр "Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих хэрэгцээ шаардлага байгаа гэж үзэн биднийг дэмжиж байгаад баяртай байна. Учир нь Сан хөмрөгийг урт удаан хугацаанд үр хойчдоо үлдээхийн тулд сан хөмрөгийн өрөөг барих гэж байгаа юм.
Манай ажилчид эсгий гуталтайгаа ажиллаж байна. Маш хүйтэн. Үйлчлүүлэгчид ч мөн үүнд санал гомдлоо өгдөг. Бид монгол гэрт оффислодог. Гэтэл архивын бичиг хэргээ ч агуулах газар байхгүй. Түүнээс гадна манай 2 га газарт цэцэрлэгжүүлэлтийн төсөв ч байдаггүй. Гэтэл манай ажилчид үзэгчдэдээ таатай орчин бүрдүүлэхийн тулд 580 мянган төгрөгөөр ажиллаж байна. Мөн өмнө нь ажилчин авахын тулд шалгалт авдаг байсан бол одоо ажилд авах хүн олдохгүй байна.
Нөгөө талаас сан хөмрөгийн танхим барих нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа. Эхний байдлаар 12х54 хэмжээтэй барилга барихаар яригдсан. Батлагдаагүй, анхан шатны скиз зураг. Гэвч нийгэмд буруу ташаа мэдээлэл тархаж байгаад харамсаж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14