Автомашингүй өдөр болон “Улаанбаатар марафон”-ыг ирэх сарын 3-нд зохион байгуулна

Admin | 2023-05-09


Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болон автомашингүй өдөр ирэх сарын 3-нд болно. Марафон гүйлтийн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл өглөө. Зургаадугаар сарын 3-нд зах худалдааны төвүүд амрах, нийтийн тээврийн автобусны маршрутын өөрчлөлтийн талаар өмнөх долоо хоногт нь эргэн мэдээлэх болно гэдгийг хэллээ. Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд "Улаанбаатар марафон найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн марафон гүйлтийг тавдугаар сарын 27-нд төлөвлөсөн байсан ч хойшлогдож зургаадугаар сарын 3-нд болсон байгаа. Олон улсын гүйлтийн гараа Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Марафонд Япон, Франц, Кени улсаас тамирчид ирэхээ мэдэгдсэн” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)